Зун бүрийн ээлжит шалгуур буюу халуун усгүй 7 - 14 хоног
2010-07-18,15:08
Халуун ус тасарчихлаа. Тасраад 4 хонох гэж байна, энэ хооронд хүйтэн усанд орж эрийн шийрээ шалгах гэж үнэнхүү хүнд юмаа. Уул нь цаанаасаа мэдээлэхдээ 7 хоног халуун усыг хаана гэдэг ч энэ хугацаа нь дор хаяж 14 хоног болж уртасдаг. Хаа нэгтээ халуун ус түгээх шугамд хагарал гарсан тул тэрнийг нь засч дараа жилийн зун хүргэхийн тулд газрын хөрснөөс доош 4 м орчимд булсан шугамандаа урсгал засвар л хийнэ. Нэг мөсөн засч янзлах юм бол дараа жил тэрийг нь засах мөнгөнөөс хэн нэгэн том дарга нь цохиж чадхаа больчихно.
Тэр булсан шугам дээгүүр нь ихэвчилэн явган хүний хучилттай зам тавьсан байдаг. Засаад дууслаа гэхэд ухаж сэндийлээд, тухайн дүүргийнхний тохижилт үйлчилгээний төвийнхний хөлс хүчээ шингээн байж хийсэн нөгөө сайхан явган хүний замаа эвдээд шороон овоолго л үлдээнэ. Ингэж өөрөө юм хийхдээ бусдын хийснийг үл тоомсорлон эвдэж сүйтгэж л орхионо.
Наадмын өдрүүдээр нөгөө шугам холойгоо засах гээд "Багшийн дээд" -ийн урд талын туслах замыг ухсан нь одоо ч хэвээрээ, хуучин байсан шиг нь хатуу хучилттай зам тавьдаггүй юм аа гэхэд ядаж ухаад гаргасан шороогоо тэгшилж болдоггүй л юм байхдаа. Манай оронд ямар нэг ажилыг эхлүүлэхдээ нэг л их сүр дулиан болгодог ч өрнөл явцдаа ажилын бүтээмж удааширч, бүр тэгсээр дуусгаж чадахгүй мартагдаж орхих юм даа.

бичсэн: ХарагдахНэр төрөл: |
(4) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 458 удаа
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Zgryrtyrty yhhf gsgkjl ftfd gsgsg s
Zhheherhrh eg egemtr hrggwe wes egemtrghdfbsgd rwtwrqw
Зочин хэзээ бичсэн: 05:25, 2017-02-27 | |
гэрийн ус шиг хүйтэн ч гэлээ бүлээн байдаггүй. Байрны ус цаанаа л нэг хорон хүйтэн байдын. Би лав хүйтэн усанд орж чадкуум байлээ. Голын усанд нэг чичрээл гайгүй болдог доо. Байрны ус бас л тийм биш удах тусам цус царцах шиг болоол үсрээл гарчаам чинь
director хэзээ бичсэн: 16:43, 2010-07-19 | |
хэхэхэхэ. санал нэг байна өө. манай урдуур шинэ аспальтан зам тавиад 20 хоноод шугам солино гээд ухасан. тэрнээс хойш 2 жил шороогоор явж байна дөө гэж.
tamerlan13 хэзээ бичсэн: 20:36, 2010-07-18 | |
Яаг үнэн...
хэхэ манай энд бас бараг хагас сар халуун ус тасарч би ч бас эрийн шийр зааж хүйтэн усанд орж байлаашд...Кр нь тэгээд ямар нэг ажил хийхдээ заавал нэгэндээ хүндрэл учруулж нэгнийхээ хийснийг бусниулж байдийн тээ хар золигнууд...
Зоригт ван хэзээ бичсэн: 17:06, 2010-07-18 | |