Бухимдал № ...
2010-07-17,17:39
Ярьмаар хэлмээр юм маш их байна, даанч над шиг хүнийг тэвчээртэйгээр сонсож чадах хүнтэй өдий болтол таараагүй л байна. Бүгд л өөдөөс тайлбар хэлдэг, эсвэл би тийм уйтгартай юм яриад байдаг юм болов уу? Хүмүүстэй ярихгүй байсаар байгаад хэл ам ээдрээд гацаад байдаг болчихдог юм байна. Би ч өөрөө хүнийг өдөөд яриад байхыг хүсэхгүй болчиж.
Ажил дээр их яриад байх боломжгүй, автобусанд ороод таарсан болгонтой нь яриа дэлгээд хууч хөөрөөд байлтай биш, гэртээ ирээд хоолоо хийгээд комьпютераа асаагаад дуу сонсонгоо тоглоом тоглох юм. Амьдралын хэмнэл ийм л болж орхиж. Юуны төлөө ингэж байж байгаа юм бүү мэд. Цалингаа буухаар дэлгүүр орж идэх юм хувцас хунар........... хараал ид гэж
Зорилготой идэвхитэй инээтдэй баяртай хөгжөөнтэй хөөртэй сайхан амьдрал ... энэ хаана байнаа? Гадуур бүгд л энэний брэндийн хувцас өмссөнийг атаархан харж, тэрний энэ оны ихээр худалдаанд гарсан машин унасаныг гайхан бодож яаж би ийм болох вэ гэсэн ганцхан бодолтой хүмүүс. Тийм болхын тулд зорилгоо Ланд 200 гэж тодорхойлоод явхад чи цалингаараа, үнэнч шударгаар яваад Ланд 200 байтугай хөл дүүжлэх нэг юм олж авхын тулд багаар бодход бүтэн нэг жил хоол идэхгүй, дэлгүүр ороод таалагдсан ойр зуурын юмаа авч болохгүй, 5 дахь өдөр бүр Баасан гуайн төрсөн өдөрт очиж чадахгүй, хуучин хувцастайгаа явах хэрэг гарна. Гэтэл зөвхөн чи Ланд 200 гаар амьдрахгүй, хөл дүүжлэх унаа шиг өчнөөн юм чамд хэрэг болно. Энэ бүгдээс болоод чи заавал нүүрэндээ багтай явах хэрэг гарна. Юун тэр хүн чанар, бусдыг хүндлэх сайхан сэтгэл, аливаад сэтгэлээсээ хандах хандлага энэ бүхнийг хойш нь тавиад мартаж орхиод танилын хүрээгээр ажилаа цаг алдахгүй амжуулж, халаасны том түрийвчний түнтгэрээр бусдыг үнэлж, хүндэлж сайхан эелдэг хүн болж нахилзаж бөхөлзөнө. "ДООД ХҮЧТЭНТЭЙ УУЛЗАХДАА ЯМАРЧ БУЗАР ХЭРЭГ ХИЙХЭЭС БУЦДАГГҮЙ БОЛОВЧ ХҮЧТЭНТЭЙ УУЛЗАХДАА ЯМАРЧ ДОРОМЖЛОЛЫГ ТЭСВЭРЛЭН ХҮЛЭЭЖ ЧАДДАГ ХҮН" /Тунгалаг тамир роман/
Чи ер нь хамгийн сүүлд хэзээ СЭТГЭЛЭЭСЭЭ баярлаж, инээснээ санаж байна уу?
Угаасаа нийгэм хөгжөөд ирхээр юманд сэтгэлээсээ хандах үзэл бодол устдаг юм шиг байна дөө.

Сэтгэгдэл:
luna хэзээ бичсэн: 19:10, 2010-07-17 | |
сэтгэлээсээ хөгжөөд инээх зав гарахгүйм бна шд...