Удахгүй гарчиг олдох биз
2010-07-16,19:50
Хоёр биш 3 орчим жилийн өмнө блог нээж хэдэн өгүүлбэр бичсэн нь бас дэгсдүүлж орхижээ. Тэр үед интернэт гээчийг гэртээ авч ирээд жил тойрох дөхөж байж. Тэгхэд юун тэр интернэт, юун тэр мэдээллийн зах хязгааргүй далай, хааяа нэг хэдийд хаана ч юм интернэтийн ямарч хурдтай комьпютер дээр яаж ч байгаад нээснээ үл санах yahoo хаягаа шалгадаг, хичнээн дахиад шалгаад ч нэмэргүй над руу гадаадаас байтугай дотоодоос мэйл бичих хүн байдаггүй байсан юм. Ядаж одооных шиг онлайн худалдаа, мэдээлэл гээд элдэв зарын цуглуулга болсон мэйл ирдэг байсан биш. Нэг л юмыг тод санаж байна "Энэ нээсэн хаягаараа 3 сар орж үзэхгүй орхичих юм бол устана шүү" гэж мэйл хаяг нээх үйл явцыг зааварчилан удирдаж байсан хүн хэлж байсныг. Тэрнээс хойш хэдийг тэгж мартаж хэдийг ч туршиж байна гэж нээсэн юм бүү мэд.
Интернэт авч ирээд гэсний учир нь MCScom -д 2006 онд "Өрх бүрт интернэт" гэсэн засгийн газраас зарласан хөтөлбөрийн хүрээнд тусламжаар орж ирсэн 20000 DSL модемоор интернэтийг өрх бүрт хүргэхийн төлөө "зүтгэж" явсан багийн гишүүн 2006.12 сараас 2007.6 сарын хооронд байсан юм л даа. Тэр далимаараа гэртээ интернэт "суурьлуулсан" хэрэг. (гэрт/албан байгууллагад интернэт тавих, суурьлуулах, тараах ... мэдэх юм алга арай өөрөөр аятайхан хэлэх үг баймаар л юм даа) Интернэттэй болсны дараах 7 хоног шөнөдөө бараг 2 цаг л унтдаг байсан байх, өдөр нь хичээлтэй, интернэт айлуудад тараагаастай. Тэгхэд чинь интернэт л гэвэл чаат гэж толгойд буудаг байсан юм.
Хэхэ тэр үед англи хэлийг зааж байсан JET -д /бусдыг нь бол заах гэж гурилдаж байсан л гэнэ/ сурдаг байлаа уул нь дунд түвшнээс нь toefl хүртэл нь суусан ч хоосон толгой чинь айлуудаар хэсч интернэт тараахыг илүүд үзээд дундаас нь орхичихсон. Тэрнээс болоод ангилаар хүнд хэдэн үг эвлүүлээд хэлчихэж чадахгүй, хэлсэн хэдийг нь сонсоод ойлгоод юу гэж хэлхээ дотроо бодоод хэлснээс нь хойш 3 минут болоод ч болтугай дүрмээр нь зөв, аялагаар нь цэвэр хариулчихаж чадахгүй үйлээ үзэж байна. Ээдээ хүүхдүүд минь насны багад э... зааз надаар давтуулаад байлтгүй нийт амьдарсан цагийнхаа 1/13 -тэй тэнцэх хэмжээний лекц сонссон гэдэгт итгэнэм.

Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
Хэхэ тэгнээ
ХарагдахНэр хэзээ бичсэн: 23:52, 2010-07-17 | |
Зүгээр...
зиа тэгээд Оройхон гараад ширүүхэн дайрдиймшдээ.....

luna хэзээ бичсэн: 21:01, 2010-07-17 | |
Баярлалаа, мөн сэтгэгдэл үлдээсэнд
ХарагдахНэр хэзээ бичсэн: 20:59, 2010-07-17 | |
3 дахь бичлэгээ бас 2 жилийн дараа бичих үү?
За амжилт....
За амжилт....
luna хэзээ бичсэн: 17:34, 2010-07-17 | |