Эх
2010-08-15, 09:40
Эх орноо зүрхнээсээ илүү хайрлаж
Эрхт ардынхаа дунд хөдөлмөрлөж байхад
Энгүй хайрын халуун сэтгэл дотроос
Эхийн тухай нэг бодол ер салдаггүй юм
Юуны өмнө төрсөн нутгийн минь ач
Юум бүхнээс хавьгүй өндөр боловч
Ертөнцөт төрүүлсөн эх хүний ачийг
Ер нь багагүй гэж би санадаг
Эхийн минь амьдарч байсан тэр цаг
Энх тайван одоотой адил биш
Элгэн халуун Монгол түмнийг шаналгасан
Эзэрхэг засаг ноёрхож байсан үе юм
Хатуу бэрх зовлон бүхнээс болж
Халширч ядарсан зарим нэгэн эх
Хайрт үрээ амьд хээр хаяад
Хар нулимсаа унагаж байсан юм гэдэг
Тэр цагт миний ядуу эх
Тийм зовлонт бүсгий...
Эрхт ардынхаа дунд хөдөлмөрлөж байхад
Энгүй хайрын халуун сэтгэл дотроос
Эхийн тухай нэг бодол ер салдаггүй юм
Юуны өмнө төрсөн нутгийн минь ач
Юум бүхнээс хавьгүй өндөр боловч
Ертөнцөт төрүүлсөн эх хүний ачийг
Ер нь багагүй гэж би санадаг
Эхийн минь амьдарч байсан тэр цаг
Энх тайван одоотой адил биш
Элгэн халуун Монгол түмнийг шаналгасан
Эзэрхэг засаг ноёрхож байсан үе юм
Хатуу бэрх зовлон бүхнээс болж
Халширч ядарсан зарим нэгэн эх
Хайрт үрээ амьд хээр хаяад
Хар нулимсаа унагаж байсан юм гэдэг
Тэр цагт миний ядуу эх
Тийм зовлонт бүсгий...